Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 07 сарын 1-р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 13.8-16.4 градус дулаан, бусад сумдын нутгаар 17.3-21.3 градус дулаан байв. Агаарт өдөртөө Хашаат, Эрдэнэмандал сумдад 31,0 градус, бусад сумдын нутгаар 26,0-29,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хашаат, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 10,0 градус , Батцэнгэл, Өлзийт сумдын нутгаар 9,30 градус, Эрдэнэбулган суманд 8,0 градус, Төвшрүүлэх,Хайрхан сумдад 7,0 градус, бусад сумдын нутгаар 1 - 6,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр Эрдэнэмандал, Хашаат сумдад 1 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, Төвшрүүлэх, ӨндөрУлаан сумдын нутгаар 19,0-22,0 градус , бусад сумдын нутгаар 25,0-29,0 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө Жаргалант суманд 63,0 градус, ӨндөрУлаан суманд 61,0 градус, Хангай, Эрдэнэбулган сумдын нутгаар 60,0 градус,Эрдэнэмандал, Батцэнгэл сумдад 59,0 градус, бусад сумдын нутгаар 53,0 - 58,0 градус хүрч халсан байлаа. Хөрсөнд шөнөдөө Хашаат, Хотонт, Өгийнуур сумдад 8,0 градус,бусад сумдын нутгаар 0,0- 6,0 градус дулаан байна. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж дулаарсан өдөр Эрдэнэмандал, Хайрхан, ӨндөрУлаан, Булган сумдад 10 өдөр, Эрдэнэбулган, Цэцэрлэг, Хашаат, Чулуут, Өлзийт сумдад 9 өдөр, Хотонт, Батцэнгэл сумдад 8 өдөр, Өгийнуур суманд 7 өдөр, Тариат, Төвшрүүлэх сумдад 6 өдөр, Хангай, Жаргалант, Цахир сумдад 4 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1-7 удаа бороо орж, 2,1 – 29,0 мм тунадас оржээ. Хамгийн их тунадас Төвшрүүлэх суманд 29,0,0 мм, хамгийн бага тунадас Булган суманд 2,1 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт салхины хамгийн их хурд секундэт 4 -23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал суманд секунтэд 23 метр, Эрдэнэбулган суманд секунтэд 19 м/с, Төвшрүүлэх, Чулуут суманд секунтэд 14 м/с, Тариат, Цэцэрлэг, Хангай, Жаргалант, Хайрхан, ӨндөрУлаан, Булган сумдад секунтэд 12 м/с, Өлзийт суманд секунтэд 11 м/с,Өгийнуур суманд секунтэд 10 м/с бусад сумдын нутгаар 4-9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал суманд 8 өдөр, Тариат суманд 6 өдөр, Эрдэнэбулган суманд 5 өдөр, Өлзийт суманд 4 өдөр, Чулуут, Жаргалант, Хайрхан сумдад 2 өдөр, Төвшрүүлэх, Хангай, Өгийнуур,Булган ӨндөрУлаан, Цэцэрлэг сумдад 1 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл: 2017 оны 07 -р сарын 10 –ний байдлаар ургамлын ургалтын байдал Төвшрүүлэх, Чулуут сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна. Ургамлын өндөр 3-9 см байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт бэлчээрийн хортон царцаа ихэнх сумдын 2-7 ширхэг, Цэцэрлэг суманд хэт олшролт болсон байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хонь хяргах зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган, Жаргалант сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа